ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Өнөөдөр 2020.05.29. Энэ оны 149 дэх өдөр бөгөөд он дуусахад 216 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 59 минутад мандлаа. 20 цаг 40 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороо шивэрнэ. Өдөртөө 5 хэм, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. Мөн Дэлхийн эрүүл хоол боловсруулалтын өдөр. Аргентинд Армийн өдөр, Нигерид Ардчиллын өдөр, Киргизэд Зэвсэгт хүчний өдөр тохиож байна.

Өнөөдөр Ираны кино найруулагч Мохсен Махмальбаф, Америкийн жүжигчин Аннетт Бенинг, Эдриан Пол, Руперт Эверетт, Английн дуучин Мелани Браун, Оросын хөл бөмбөгч Егор Титов, Андрей Аршавин, Америкийн сагсан бөмбөгч Кармело Энтони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1832 оны энэ өдөр Канадад Оттава голыг Онтарио нууртай холбосон Ридо сувгийг албан ёсоор нээжээ.

1848 оны энэ өдөр Висконсин АНУ-ын муж болов.

1919 оны энэ өдөр Артур Эддингтоны хийсэн нарны бүтэн хиртэлтийн ажиглалт нь Альберт Эйнштейний харьцангуйн онолыг бүрэн төгс баталжээ.

1988 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы ЗСБНХУ-д хийх айлчлал эхлэв.

1990 оны энэ өдөр Б.Н.Ельцин Зөвлөлт Холбоот Социалист Бүгд Найрамдах Орос улсын Дээд зөвлөлийн даргаар сонгогджээ.

2005 оны энэ өдөр Францад бүх нийтийн санал хураалтаар ард иргэдийн дийлэнх нь Европын үндсэн хуулийн эсрэг санал өгөв.

2009 оны энэ өдөр Цагаан ордонд кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулжээ.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, урлан бүтээх, цэцэрлэг байгуулахад тайтай. Харин сэтгэлд сэвтэй газар очих, хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, архи уух, тамхи татахыг цээрлээрэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top