Шилийн гол аймаг дахин уул уурхай нээхгүй

2020 оны 05 сарын 28

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Засаг захиргааны албанаас энэ сарын 27-ны өдөр “Шилийн гол аймгийн газар нутгийн 60 гаруй хувийг экологийн хамгаалалтын улаан шугамд байрлуулж, тал нутагт шинэ уурхайн бүтээн байгуулалт хийхээ больсон, мөн тал нутгийн гол хэсэгт салхины эрчим хүч, фотовольтайк төслүүд барихаа больсон, нутаг бэлчээрт зөвшөөрөлгүй ухах ажлыг эрс зогсооно” гэж мэдээллээ.

Шилийн гол аймаг нь нөөцийн баялагтаа тулгуурлан, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулахын зэрэгцээ экологийн орчны даацыг харгалзан үздэг. Бэлчээрийн даац хэтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Шилийн гол аймаг нь өвс тэжээлийн экологийн хамгааллын хөнгөлөлтийн урамшууллын бодлогыг хэрэгжүүлж, 270 сая мү (1 га=15 мү) бэлчээрийн 50 сая мү бэлчээрийг хэрэглэж болох бэлчээр болгон тогтоон, үлдсэн 220 сая мү бэлчээрийг өвс, малын тэнцвэрийн дагуу удирдана.

Шилийн гол аймаг нь 2018 оноос эхлэн хаврын бэлчээрийг суллах ажлыг  эхлүүлэн жил бүр 220 сая мү бэлчээрийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байна. Хяналт шинжилгээний үр дүнгээс харахад Шилийн гол аймгийн өвслөг ургамлын дундаж бүрхүүл 24.4 хувь, дундаж өндөр нь 8 см байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувь, 1.4 см-ээр ургасан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яана даа(45.56.153.126) 2020 оны 07 сарын 28

тэгэхээр өвөрмонголын мөнгөө яаяа даа баян хужаа нар яах вэ? хаашаа зүглэх вэ? тодорхой шүү дээ. Тэнэг, хулчгар, багахан юманд ханараад бөгсөө худалдчихдаг халх нутаг ар монгол гээч улс руу цутгаж эхэлнэ, ухаж эхэлнэ дээ чааваас. Энийг манайхан мэдэж байгаа ч юм уу үгүй ч юм уу. Улстөрч мундаг наймаачидаа? ирээдүйгээ жаахан тооцож бодох сэхэл та нарт байна уу?

0  |  0
Тайм(182.160.38.151) 2020 оны 05 сарын 28

Манай Улс ч гэсэн бэлчээрийн даацдаа таарсан малтай байх хуультай болж нутаг орноо целжилтеес хамгаалах цаг нь болсон

0  |  0
Top