Н.Номтойбаяр нарын урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Т.Номин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших эрхээ авсан Н.Номтойбаяр болон найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүй  худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан билээ. 

Мөн Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Өнөөдрийн шүүх хурал нь гэм буруугийн бус урьдчилсан хэлэлцүүлэг бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын товыг гаргах юм.

Сануулахад УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч 2019 оны тавдугаар сард Төрийн ордны хоёр давхрын гонхноос учир битүүлэг байдлаар унаж, харамсалтайгаар амиа алдсан билээ. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.190.185) 2020 оны 05 сарын 29

Энэ новш шорондоо зохих байхаа.Сайханбилэгтнй хуйвалдаж авсан Цагаансуваргын ордоо буцааж өг.Тэр орд чинь нийт ард түмэн үр шимийг нь хүртэх ёстой юм.Улсын төсвөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон Цагаансуваргыг хувийн компанид өгсөн энэ асуудал ямар нэг эрх ашиг авилгатай холбоотой гэдэг нь дэндүү ойлгомжтой бусуу.Өөрийнх нь санаснаар бүх зүйл болж байх ёстой.Хэрэв санаснаас нь өөрөөр болчихвол хүчээр шийдэх гээд байдаг ийм хоосон толгой мөсөн сэтгэлтнүүдийг бүү сонгоё.

0  |  0
барилга(66.181.161.67) 2020 оны 05 сарын 28

цемент ховордсон нь Номтойбхяр,Гарамжав нарын шантааж уу?

0  |  0
Zochin(66.181.183.100) 2020 оны 05 сарын 28

Zaaval zahialgaar songuuliin yed hural hiiherr tohiruuksan asuudal baina Nuguu JDY yasan il tod barimttai shyy dee tag chig shuuh ene teriig buur hyvichlaad avsan yum baina doo

0  |  0
Shydraga irgen (178.209.135.155) 2020 оны 05 сарын 28

Mongold uy dyrtaigaa hiideg ter zvil ni bol dandaa onts notstoi mash hvnd gemte hergvvdee hahyyldaj tsalilj bysadad tohoj jvjeg tavisaar uy dyrtaigaa hiideg bytsariin olgiarhiig yaagaad iim choohon zvileer yalah gej baigaa uym ve .Mongoliin bayalagiig tsailaj avchihaad tervvgeeree irgeed .Mongolchyydiig hahyyldadag baliar bytsariig hatyy shiitegeej .Myntsyi .Nyamdorj ydaa daraa telvetseer gerchileed baihad yagaad tsvgeer bailgaad baidag hyyliihan ve .

0  |  0
Top