Чилийн иргэд Хөл хориог эсэргүүцэн бослоо

2020 оны 05 сарын 28

Чилийн Засгийн газраас цар тахлын үед хөл хорих шийдвэр гаргасан нь тус улсад ажилгүйдлийг нэмэгдүүлж, хүн амын орлогыг бууруулжээ. Ингээд чиличүүд гудамжинд гаран, хөл хориог цуцалж, ажилдаа явах боломж олгох, ажилгүй болсон хүмүүст тусламж өгөхийг шаардаж эхэллээ.  

Өнгөрсөн жил метроны үнийг нэмэхэд мөн жагсаал цуглаан болж байлаа.

Хөл хорио олон хүний амьдралаа залгуулах боломжийг хаажээ.

Жагсагчид Засгийн газраас санхүү, хүнсний тусламж үзүүлэхийг шаардаж байгаа юм.

Энэ сарын 25-нд Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера парламент, засгийн газрын гишүүд болон өөрийнхөө цалинг хассан хууль баталсан.

Жагсагчдын зарим шаардлагыг зөвшөөрсөн ч жагсаал намжсангүй.

Сантьяго хотын захын хорооллын иргэд дугуй шатаан, бэхлэлт бариад байна.

Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж байна.

Гэрээсээ гарахыг хориглосон бүх нийтийн хөл хорио тавдугаар сарын 15-наас эхэлсэн.

Чилид 82289 хүн халдвар авч, 841 хүн амь насаа алдаад байна.

Ард иргэдийг ажлаар хангах үүрэгтэй Олон нийтийн ажлын яамны сайд Альфредо Морено энэ сарын 25-нд коронавирусний халдвар авснаа зарлажээ.

Өнгөрсөн жилийн намрын бослогын үеэр 20 хүн амиа алдсан. Харин энэ удаагийнхад улам олон хүн өртөнө гэж үзэж байна. Цагдаа нарын хүчирхийллээс гадна жагсагчид КОВИД-19-өөр нас барах магадлал маш их байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top