ЭМЯ: Шинээр 13 тохиолдол нэмэгдэж, 161 боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр шинжилсэн сорьцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “өчигдөр нийт 517 сорьцийг шинжилсэн. Ингэхэд 13 тохиолдол батлагдаж, нийт 161 боллоо. Эдгэрсэн 43 хүн дараагийн шатны хяналтад шилжсэн. Үүнээс тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 170 хүнээс нэг илэрсэн. Тавдугаар сарын 27-ны Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүнээс 12 илэрсэн. Үүний 10 нь оюутан байгаа юм. Илэрч буй тохиолдлын ихэнх нь оюутнууд байгаа. Оюутнууд хүний нутагт маш хүнд давааг туулж эх орондоо ирж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Халдвар авсан оюутнуудын ихэнх нь 17-20 гаруйхан настай залуучууд байгаа. Тэднийг дотуур байраа чөлөөлж өгөхийг шаардах, байр сууцны хомсдолд орж хүнд нөхцлөөс ирсэн гэдгийг ойлгоорой. Тиймээс бид харин ч зөв хүнээ сонгож эх орондоо авчирсэн гэж дүгнэж байна. Эд нарыгаа эрт илрүүлж, эцэг эх ах дүү нарынх нь хажууд эмчилж байгаа нь сайхан ажил юм” гэлээ.

Мөн өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 160 гаруй хүн хяналтад байгаа аж. Тус эмнэлэг 250 хүний ор бэлдсэн гэдгийг Д.Нямхүү захирал онцолсон юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байгал(64.119.25.40) 2020 оны 05 сарын 28

Хэнийх нь ялгаа юу бна.Хүний нутагт сурах гэж өлсөнө,ядранаИрсэн нь яамайдаа. бидний хүүхдүүдээс ялгаагүй хүүхэд бол хүүхэд.

0  |  0
Su ah(202.179.24.193) 2020 оны 05 сарын 28

Оросын сургуулиас юу сурах гэж явсан нь сонин байна.\nТэнд юу ч сураагүй хөөгдөж байсан юм биш үү. Хуучин коммунист орноос сурах юм байхгүй ш дээ. Тэгснээс эх орондоо мал маллах ажиллагааг заалгаж малчин болсон бол аминд өлзийтэй идэх хоолтой байх бж дээ.

1  |  0
Зочин(202.126.89.19) 2020 оны 05 сарын 28

Эвий дээ Эх орон ээж аав элгэн садандаа ирсэн хүүхдүүд минь хурдан эдгээрэй. Хэний ч хүүхэд миний хүүхдүүдээс ялгаагүй шүү дээ. Яаж ийгээд хүрээд ирсэн мундаг бна

1  |  0
zochin(1.66.97.242) 2020 оны 05 сарын 28

6sar bollo busd orond idgeed garj bna hol horoo thuthalj bna getel Mgl doroo virus garaagui bhad ajil amdral iin hiilguulsei asuudal tai

0  |  0
зочин(202.9.40.16) 2020 оны 05 сарын 28

Зарим оюутнууд нэг удаагийн битүү хувцастай ирж байсан, тэгэхээр хувь хүний ухамсар, бусдын төлөө хариуцлагаа ойлгож байгаагийн шинж, мундаг хүмүүжилтэй хүүхдүүд бас байнаа байна

0  |  0
Top