Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ

2020 оны 05 сарын 28

Нүүдлийн шувууны хамгийн алсын нислэгийн рекорд амжилтуудын нэгийг Онон нэртэй хөхөө шувуу тогтоожээ.

Их Британийн шувуу судлаачдын сангийн эрдэмтэд чип байрлуулсан хөхөө шувууг хиймэл дагуулын тусламжтайгаар хянасан байна. Онон Африкт өвөлжөөд өндөглөхөөр Монголоо зорьсон бөгөөд одоогийн байдлаар 12 мянган км нисээд байгаа гэнэ.

Их Британийн шувуу судлаачдын сангаас “Онон бол жирийн нэг хөхөө шувуу. Бид энэ хөхөөг Монголын голын нэрээр Онон гэж нэрлэсэн. Тэр 16 улсын хилийг давж, Энэтхэгийн далай дээгүүр хэдэн мянган км-ийг зогсолтгүй нисэж туулсан. Цагт дундаж хурд нь 60 км байлаа. Гуравдугаар сарын 20-нд Замбигаас гарсан Онон одоо Монголд байгаа” гэж мэдээлсэн байна.

Харин Баян нэртэй өөр нэг хөхөө өвлийг Африкт Килиманжаро уулын дэргэд өнгөрөөгөөд Хятадын Юньнанд очсон байсан. 10 мянган км замыг 14 хоногт туулсан ч Хятадад очоод алга болсон тул эрдэмтэд түүнийг алагдсан байх гэж таамаглаж байгаа гэнэ.

Английн эрдэмтэн Крис Хьюсон “Энэ судалгааны дүнд бид нүүдлийн шувуу ийм хол нүүдэллэдэг, маш хурдан нисдэгийг мэдэж авлаа. Хамгийн гол нь тэд хаашаа нисэхээ маш сайн мэдэж, салхины хүч, хурдыг ч тооцоолж чадаж байна. Коронавирусний улмаас хүмүүс хөл хорионд орж, аялж нисэж чадахгүй байхад шувууд хил хязгааргүй нисэж байгаа нь дэлхий ертөнц амьд хэвээр байгааг харуулж байна” гэж тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.148) 2020 оны 06 сарын 11

Buu sanaa zov Bayan maani Hyatadad gerleed tendee uldseen Kkk

0  |  0
zochin(103.26.193.148) 2020 оны 06 сарын 11

Buu sanaa zov Bayan maani Hyatadad gerleed tendee uldseen Kkk

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 28

he he he sweizaruud kuku geed baina lee, hohoo l doo

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 30

goe sanagdsan shyy ochigdor sweizariin medeegeer gargaj baisan hoorhon sanagdsaan afrikaas mongoldoo irjee geed gazriin zurag deer marshrutiig ni haruulaad mongold buuj baigaa ni setgel hodolgoj baina lee , sonin shyy oor orond buuj boloh l baisan shdee geed bodohoor

1  |  0
zs(49.0.212.222) 2020 оны 05 сарын 30

bayan nertei huhuug hyataduud sharaad idchihsen

1  |  0
zochin(202.126.89.110) 2020 оны 05 сарын 30

Shuvuu eh orondoo temvvlj bna

1  |  0
Оргил(103.14.38.86) 2020 оны 05 сарын 30

Эр шувуу өндөглөдөг юмуу?

1  |  0
zochin(5.181.233.54) 2020 оны 05 сарын 30

yamar ix xusel temulel8 tesver tevcheer er zorig ve, aguu um aa\n

1  |  0
Zochin(202.126.89.137) 2020 оны 05 сарын 28

Mergejliin hun bnu,zarim n shonhor shuvuu,zarim n hohoo shuvuu gej bicheed bh uym

0  |  0
Зочин(202.179.24.153) 2020 оны 05 сарын 28

Хөөрхий Баян замдаа бүргэд юмуу шонхорт бариулсан байх даа

0  |  0
Top