Сэм Эмико: NBA долоодугаар сарын 22-нд эхэлнэ

2020 оны 05 сарын 27

“Sports Illustrated”-ийн сэтгүүлч Сэм Эмико Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг долоодугаар сарын 22-нд тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэж мэдээллээ.

Эмико “Өнгөрсөн долоо хоногт багууд лигийн удирдлагаас хэзээ бүрэн хэмжээний бэлтгэлдээ орж болохыг асуусан байсан. Юуны өмнө бэлтгэлийн бааздаа очно. Тэгээд 14 хоног хөл хорионд байгаад 2-3 долоо хоног цугларалтдаа гарна. Долоодугаар сарын 22-нд тоглолтууд эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Харин улирлын тоглолтыг дуустал нь явуулах уу, шууд плей-офф эхлэх үү гэдэг тодорхойгүй. Хүснэгтийн дээд 20 баг оролцсон плей-офф хийж магадгүй гэж сонссон” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top