БНСУ | Шөнийн цэнгээний газраас тархсан халдварын тоо 259-д хүрлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итевон дүүргийн шөнийн цэнгээний газруудад халдвартай иргэн үйлчлүүлснээс хойш үүнээс шалтгаалсан халдварын тоо 259-д хүрсэн байна.

Халдвартай иргэнтэй цуг үйлчлүүлсэн болон хойш үйлчлүүлсэн иргэдийн тоо хэтэрхий олон өөр газруудад давхар үйлчлүүлсэн байх боломжтой тул хоёр дахь давлагаа гарах магадлалтай гэж Эрүүл мэндийн яамнаас үзэж байна.

Тухайлбал халдвартай хүний үйлчлүүлсэн газраас үйлчлүүлсэн нэг иргэн тухайн өдрөө 1-4 газраар үйлчлүүлсэн байх боломжтой аж.

Өмнөд Солонгосын Бучон хотод мөн үүнтэй адил нөхцөл байдал үүсээд байна.

Түүнчлэн ахлах ангийн сурагчид, оюутнууд халдвар тээгчдийн тал хувийг эзэлж байгаа нь хяналт тавихад хүндрэл учруулж буй аж.

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төв шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн 4000 гаруй хүнийг тогтоон 1920 хүнээс шинжилгээ аваад байна.

Эх сурвалж: The Korea Times

 

Top