Триатлоны УАШТ цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Засгийн газраас Хорио цээрийн дэглэмийг нэг сараар сунгасантай холбоотойгоор ирэх сард болох байсан хэд хэдэн тэмцээн цуцлагдаж, зарим нь хойшлогдсон билээ.

Монголын триатлоны холбооны Удирдах зөвлөлөөс 2020 оны Триатлоны УАШТ-ээ мөн цуцалжээ. Холбооноос коронавируст халдварын (covid-19) тархалтаас сэргийлж, тамирчид, дасгалжуулагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын триатлоны холбоо болон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны зааварчилгааг мөрдөн энэ шийдвэрийг гаргаснаа мэдэгдлээ.

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны долоодугаар сарын 4-5-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top