Монгол интернэтийн хурдаар 75-д оржээ

2020 оны 05 сарын 27

Интернэтийн хурдыг хэмжих Speedtest портал, Ирландын Ookla компани 2020 оны дөрөвдүгээр сарын дэлхийн улс орнуудын интернэтийн хурдын чансааг гаргажээ.

Утастай интернэтийн чансааг Сингапур улс 198,46 Мбит/с хурдтайгаар тэргүүлж, Хонконг (176,7 Мбит/с), Тайланд (159,87 Мбит/с) удаалжээ. Манай улс 34,17 Мбит/с хурдаар дэлхийд 75 дугаар байрт бичигдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 4 байр ахисан хэрэг юм. Энэ жагсаалтад Казахстан (39,81 Мбит/с) 66, Киргиз (31,43 Мбит/с) 81, Узбекистан (25,88 Мбит/с) 94, ОХУ (63,44 Мбит/с) 47, Хятад (120.92 Мбит/с) 17 дугаар байрт оржээ.

Утасгүй интернэтийн жагсаалтыг Өмнөд Солонгос (88,01 Мбит/с), Катар (84,81 Мбит/с), Хятад (84,68 Мбит/с) улсууд тэргүүлсэн байна. Монгол улс 20,44 Мбит/с хурдтайгаар 89 дүгээр байрт оржээ. Казахстан (17,45 Мбит/с), ОХУ (19,28 Мбит/с) 94, Киргиз  (16,8 Мбит/с) 104, Узбекистан (9,68 Мбит/с) 133-т бичигджээ.

Цар тахлын үед олон хүн гэрээс ажиллах шаардлагатай болсон тул гэрийн интернэтийн ашиглалт маш их нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 27

ynenii talaar jagsaaval Mongol hamgiin ih ynetei hozrogdson oron, hyn amiinh ni orlogotoi harizuulah estoi het ynetei um bolgon ni , internet uilchilgee bol ynegui shahuu bolson zuil Mongold l ynetei

0  |  0
Зочин(150.129.143.47) 2020 оны 05 сарын 27

Хамгийн бага хурдыг хүмүүст хамгийн өндөр үнээр зарж хүргэдэг улс манайх л байх

0  |  0
Top