О.Цагаанзам Хятадын шоунд уригджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Халимагийн алдарт туульч, дуучин, биет бус соёлын өв тээгч О.Цагаанзамыг Хятадын телевизийн “Глобал шоу” урьжээ.

Түүний “Ээжийн дуун” дуу хятад үзэгчдэд тун их таалагдсан билээ. Мөн Мексик, Франц, Бельги зэрэг орнуудын чартад өндөр байр эзэлж байлаа.

Охийн Цагаанзам ОХУ-н Халимагийн иргэн. Ойрадын Баатуд овгийн хүн. Баатуд гэдэг нь баатар гэдэг үгийн олон тоо бөгөөд баатрууд гэсэн үг.

Сибирьт цөлөгдсөн халимагуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийсэн. Нутагтаа харих нүүдлийн замд мэндэлсэн тул эмээ нь Цагаанзам хэмээх нэр хайрлажээ.

Монгол Улсын Төрийн дээд хүндэт шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2020 оны 05 сарын 27

Tsagaan zam tanid bayar hurgey

0  |  0
Top