КОВИД-19 | ОХУ-д хоногийн дотор 174 хүн энджээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

 

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 174 хүн энджээ. Ингэснээр коронавируст халдвар голомтлон тархаж эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болж буй аж.

Албаны мэдээллээс харвал тус улсад нэг хоногийн дотор 8.9 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 362.3 мянгад хүрчээ.

ОХУ-д халдвар авагчдын тодорхой хувийг жирэмсэн эхчүүд эзэлж байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

Одоогоор тус улсад 2035 жирэмсэн эх вирусээр оношлогдон эмчлүүлж байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яам жирэмсэн эхчүүдэд хяналт тавьж, эмнэл зүйн шинж тэмдгийг ажиглаж байгаа гэж мэдээллээ.

Эх сурвалж: Reuters

Top