ТЕГ: Эрүүгийн 10 хэргийг прокурорт шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хуульд заасан харьяаллын гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, дөрвөн гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 87 хэрэгт ажиллагаа явуулснаас найман хэрэг бүртгэлтийн хэрэгт яллагдагчаар татах, найман хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, 23 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, мөрдөн байцаалтын 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлэн шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top