Zindaa.mn КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвээр цуврал ярилцлага хүргэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Zindaa.mn мэдээллийн сайтын Эдийн засгийн алба КОВИД & ЭДИЙН ЗАСАГ булангаар дамжуулан эдийн засаг дахь коронавирусний нөлөөлөл болоод эрсдэлийг бууруулах боломж, шийдлийг эрэлхийлсэн мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. 

Зуунаас зууныг дамжин өнөөг хүрэхдээ олон л хямралтай нүүр тулж үзсэн дэлхийн эдийн засаг энэ удаад амаргүй шоктой тулгарсныг нэр бүхий эдийн засагчид, судлаачид хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр эдийн засгийн хямралын дараа нөхцөл байдал зөөлөрч, эдийн засагт шинэ боломжууд бий болж, сэргэлт ирдэг ч энэ удаагийн коронавируснээс хамаарсан хямралт байдлыг уламжлалт арга хэрэгслүүдийн хүчээр давж туулах боломжгүй. Эдийн засаг, эрүүл мэндийн салбаруудаас инновац, шинэ санаа нэхсэн хямрал тохиож буйг судлаачид хэлж байгаа юм. Энэ бүхэн мэдээж Монгол Улсад ч хамаатай.

КОВИД & ЭДИЙН ЗАСАГ булан эдийн засгийн хямралыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн эдийн засагчид, судлаачдын ярилцлага, байр суурийг онцлох болно. 

Өнөөдөр МУИС-ийн дэд профессор, судлаач Б.Соёлмаатай хийсэн "Хөл хорио тогтоохтой зэрэгцэн төсвөө тодотгох ёстой байсан" ярилцлагыг хүргэж байна. 
 


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top