КОВИД-19: Хятад гадаадын иргэдийг ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

2020 оны 05 сарын 26

Дэлхий даяар хурдацтай тархаж буй “Ковид-19” цар тахлын дэгдэлт БНХАУ-ын дотоодын хэмжээнд буурсан ч гадаад улсаас зөөвөрлөгдөж буй тохиолдол гарсаар байна.
 


Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар гадаад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр хүчинтэй хэвээр байгааг Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top