ДЭМБ: Хятад руу коронавирусний гарал үүслийг судлах баг илгээнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусний гарал үүслийг судлах зорилгоор Хятад улсад шинжээчдийн баг илгээхээр болжээ.

ДЭМБ-ын эрүүл мэндийн салбарын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райаны мэдээлснээр, ДЭМБ энэ асуудлыг Хятадын талтай ярилцаж байгаа бөгөөд одоогоор хугацаан дээр тогтоогүй байна. Олон улсын шинжээчдээс бүрдсэн олон улсын баг удахгүй ажлаа эхэлнэ гэж найдаж байна гэж Райан илэрхийлжээ. Тэрбээр Хятадын тал коронавирусний гарал үүслийг судлах тал дээр нээлттэй байр суурь баримталж буйг онцлон тэмдэглэсэн байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесусийн хэлснээр, бүх тал вирусний гарал үүслийг судлах нь чухал болохыг ойлгож байгаа. Учир нь вирусний гарал үүслийг судалснаар ирээдүйд вирус дахин гарч ирэхээс сэргийлж чадна гэж тэрбээр онцолжээ.

Дундын тээгчийг илрүүлэх нь өдгөө эрдэмтдийн хамгийн гол зорилтын нэг болоод байна гэж ДЭМБ-ын шинжээч Мариа ван Керкхове тодруулаад ДЭМБ вирусний гарал үүсэл, амьтан, хүний хоорондын харилцан үйлчлэлийг ойлгоход олон улсын хамтын нийгэмлэгийг татан оролцуулах боломжийг дэмжиж байна гэжээ.

Даваа гарагт /2020.05.25/ БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Хятадын Засгийн газар коронавирусний гарал үүсэл, цар тахлын шалтгааныг ДЭМБ-ын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын хараат бус судалгааг дэмжинэ гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(24.9.102.210) 2020 оны 05 сарын 27

Za medehgui ee,khet tuilshraad yahab,asian gedgee bitgii martaarai mongolchuud mini,yaj usee sharaad budaad tsagaan aristan bolohgui,unenii tald zogsoorou \n\n

0  |  0
Zochin(103.212.118.126) 2020 оны 05 сарын 26

2020 оны 5 сарын 21 өдөр хятадад гэнэт харанхуй болж вэтүбээс үз

0  |  0
Зочин (192.82.68.163) 2020 оны 05 сарын 26

ХЯТАДААС АВИЛГАЛ АВСАН ДЭМБ ХЯТАДЫГ ӨМӨӨРӨӨД ШААН ИЗ

0  |  0
Top