ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн санхүүгийн байдлаа сайжруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Хонь

Нөхцөл байдал танаас шийдэмгий, ер бусын үйлдэл шаардаж магадгүй. Эдгээр нь эргэн тойрны хүмүүст таалагдахгүй ч та бүү зогс. Зөн совиндоо итгэ. Төлөвлөгөөний дагуу явбал оройг үр бүтээлтэй өнгөрүүлэх болно.

Үхэр

Төлөвлөх, нийгмийн харилцаанд орох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд сайн өдөр. Таны мэдлэг ажил алба, санхүүгээ зохицуулахад гол суурь болно. Томилолтоор явбал амжилт хүлээж байна. Уран бүтээл, ажлын ялалтад хүрнэ. Шинэ боломжууд гарч ирж байна.

Ихэр

Уран бүтээлийн болон хайр дурлалын боломж нэмэгдэнэ. Туршлагаа ашиглан ирээдүй рүү тэмүүл. Төлөвлөгөөндөө болгоомжтой хандаж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас сэргийл. Шинэ танилууд нь танд албан тушаалаа ахиулахад тусалж магадгүй.

Мэлхий

Аялал, томилолтод явахад таатай. Өнөөдөр хаа нэг тийшээ явах санал ирвэл зөвшөөр. Замд тань амжилт, ялалт хүлээж байна. Гарч ирэх боломжуудыг ашиглахаар яар.

Арслан

Мэргэжлийн үйл ажиллагаанд таатай. Санхүүгийн байдал төдийлөн сайн биш байгаа учир бодитоор сэтгэ. Ямар ч ажил танаас илүү их хүч, цаг шаардана. Үр дүн нь ямар байх бол гэж та эргэлзэх хэрэггүй. Зөрүүд байдал зорилгыг тань нураахаас болгоомжил.

Охин

Өөртөө санаа тавина. Энэ нь зарим хүнд таалагдахгүй ч та нөхцөл байдалд дасан зохицоорой. Өдрийн хоёр дахь хагаст маргаан, уур бухимдлаас сэргийл. Хайр болон тэвчээр нь энх тайвны үндэс, гэр бүлийн амар амгалан гэдгийг санаарай.

Жинлүүр

Эрч хүч их байна. Худалдааны салбарт амжилттай ажиллана. Өдрийн эхний хагаст залхуурч болохгүй. Хоёр дахь хагаст болох уулзалт, бичиг баримт цэгцлэх ажил, хөрөнгөнийхөө асуудлыг шийдэх зэрэгт амжилт олно. Санхүүгийн байдлаа сайжруулах боломж байна.

Хилэнц

Хууран мэхлэлтээс татгалз. Хорон санаатай хүмүүсийг зөнд нь орхиж, итгэл даах хүмүүсийг өөртөө ойртуул. Гэхдээ олон жилийн нөхөрлөл нь итгэлцлийн баталгаа болохгүй. Эрүүл мэнддээ анхаараарай. Архаг өвчин сэдрэхээс сэргийлж, орой, өглөөд цэвэр агаарт алх.

Нум

Сэтгэл зүрхний асуудлаа шийдэхэд анхаарна. Эерэг сэтгэл хөдлөлөө шууд гарга. Таны шударга, сэтгэл татам байдал нь шинэ танилуудад таалагдаж, ажил хэрэг урагшлах суурь болж магадгүй.

Матар

Шийдвэртэй үйлдэл хийж, өөртөө болон бусдад санаа тавь. Асуудал, маргаанаас бүү ай. Хамтрагчдаа шударга үнэнийг нь хэлээрэй. Нөхцөл байдлыг ажиглаж, зөв шийдвэрийг олоход тань зөн совин тусална.

Хумх

Идэвхгүй өдөр. Үдээс өмнө залхуу хүрнэ. Сэтгэлзүйн хувьд хэт мэдрэмтгий байх нь танд саад болно. Уян хатан байж, хэрэггүй маргаанаас татгалзаарай. Өдрийн хоёр дахь хагас илүү хүнд байж мэднэ.

Загас

Гаднаас ирэх дайралт, түрэмгийллээс өөрийгөө хамгаална. Энэ өдөр бүх ажлаа дуусгахыг хичээ. Үйл ажиллагааг тань зогсоох нөхцөл байдал үүсэхээс өмнө ажлаа амжуулж, бас зарлагаа төлөвлөх хэрэгтэй. Үрэлгэн хандах хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top