КОВИД-19 | Их Британи, Итали улсад нас баралт өндөр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Коронавирусний халдварын нөхцөл байдал дэлхий дахинд ямар байгаа талаар болон улс орнууд хэрхэн арга хэмжээ авч буйг хүргэе.

Сүүлийн 24 цагт ОХУ-д халдвар гурван хувиар, Бразилд зургаа, АНУ-д 1.5 хувиар нэмэгджээ. Нас баралт Их Британи, Итали улсад өндөр байна.

Номхон далайн баруун бүсэд өвчлөл хамгийн бага байгаа юм. Сингапур, Япон, Өмнөд Солонгост цар тахлын эхний давлагааны дараа өвчлөл буурах хандлагатай байгааг ДЭМБ мэдээлжээ. Монгол, Камбож зэрэг улсад халдвар хамгийн бага байгаа бөгөөд энэ бүсийн дотооддоо халдвар гараагүй улс нь Монгол юм. Энэ нь Номхон далайн баруун бүсийн хэмжээнд бэлэн байдлыг хэрэгжүүлж чадсантай холбоотой гэжээ. Гэхдээ вакцинжуулалтын хамралт бага байгаа энэ үед халдварт өвчин орж ирж, дэгдэлт үүсэх аюултай тул дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэхийг ДЭМБ онцгойлон анхаарууллаа.

АНУ-ын хувьд өвлөлийн тоогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Удахгүй тус улсад Ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болно. Иймээс иргэддээ амны хаалтаа зүүж, хоорондоо 1.5-2 метрийн зай барих, үйлдвэр, худалдаа эрхэлж байгаа хүмүүс энэ журмыг чандлан сахих, гараа савандаж угаахыг сануулсаар байна.

Англид ирэх сараас хичээлийг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд нэг ангид байх сурагчдын тоог цөөлөх, гадаргуугийн цэвэрлэгээг сайтар хийх, олон хүн дамжуулж хэрэглэдэг эд зүйлээс татгалзах зэрэг арга хэмжээ авах аж.

 

Top