Д.Нямхүү: Долоон хотын 14 сургуулийн халдвар авсан 58 оюутан эх орондоо ирсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинэ төрлийн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсад дотоодод илэрсэн халдвар байхгүй. Өмнөговь аймгийн боомтоор орж ирж байгаа 153 жолоочод шинжилгээ хийж байна. Долоон хотын 14 сургуулийн 58 оюутан халдвар авсан гэдгийг тогтоосон. Оюутнууд эдгэрч, түрүүчээсээ эмнэлгээс гарч байна" гэдгийг тодотгосон юм. 

Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдөр нийт халдвар авсан 141 тохиолдол бий. Эдгээс 33 хүнийг эдгээсэн. Эдгэрч гарсан хүмүүсийн дөрөв нь гадаадын иргэн. Харин одоо 108 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Цар тахлын үед ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байна. Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нар маш сайн ажиллаж байна. Бүгд тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж ирсэн. Зөвхөн гаднаас ирсэн хүмүүсийг төдийгүй Монгол Улсын иргэдэд шинжилгээ хийсэн. Нийт 16 мянган гаруй хүнийг оношилгоонд хамруулж, вирусээр өвдөөгүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг хэлье" хэмээн онцоллоо. 

Top