АНХААРЛЫН ТӨВД: Ким Жон Ун олны өмнө гарч иржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 24

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тавдугаар сарын 1-нээс хойш анх удаа олны өмнө гарч иржээ. Тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны өргөтгөсөн хуралдааныг удирдан явуулсан байна.

Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ хуралдааны тухай мэдээллийг ням гарагт нийтэлсэн байна. Арга хэмжээ болсон өдрийг мэдээлээгүй ч хуралдааны үр дүнгээр гарсан Ким Жон Уны гарын үсэг бүхий тушаалуудыг өнгөрсөн бямба гарагт /2020.05.23/ нийтэлжээ. Гэрэл зураг дээр Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын далбааны өмнө тэргүүлэгчдийн байранд сууж байгаагаар гарсан байна.

Тавдугаар сарын 1-нд Сунчхоны бордооны үйлдвэрийн нээлтэд оролцохоос өмнө Ким Жон Ун 20 хоногийн турш олны өмнө гараагүй. Японы болон Өмнөд Солонгосын хэвлэлүүд үйлдвэрийн нээлтэд оролцсоноос хойших хугацаанд Ким Жон Ун Вонсан хотод өнгөрүүлсэн гэж мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дандар(98.228.216.190) 2020 оны 05 сарын 27

Арай өөр бн даа

1  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 05 сарын 27

bish

1  |  0
нам бус (202.9.46.32) 2020 оны 05 сарын 24

Харин тийм ээ. Монгодд авчраад ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд болгох сон.

0  |  0
Shydraga irgen (178.209.135.155) 2020 оны 05 сарын 24

Ene hvniig tvr tvreeseer .Mongold avchiraad erunhii said hiilgeh uymsan .

1  |  0
chimgee (202.21.108.61) 2020 оны 05 сарын 24

ene nadtai ih adilhn hun

0  |  0
Top