СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын ослын улмаас долоон хүний амь нас хохирчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 24

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрч буй долоо хоногт нийт 1047 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 705-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн. Үүний 3 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт  долоон хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байжээ. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Төв аймаг, Баянхангай сумын нутаг Атар-13 гэх газарт Асфальтан замд Kia- Bongo маркийн автомашин, Toyota-Ist маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Г-н /61 настай эрэгтэй/  амь нас хохиржээ. Мөн энэ сарын 20-ны 20 цагийн орчимд Завхан аймаг, “Загастайн даваа” гэх газарт   шороон замд Д жолоочтой Toyota-Raun маркийн автомашин онхолдож, зорчигч С /72 настай, эрэгтэй/, зорчигч Б /13 настай, эрэгтэй/ тус тус хоёр хүний амь нас хохирсон байна. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  98 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  хоёр хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцлоо. 

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд долоон хүний амь нас хохирсон ба дээрх замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулах, жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглэх, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.215) 2020 оны 05 сарын 24

ХОТООР ДҮҮРЭН ЭРХЭЭ ХАСУУЛСАН ЖОЛООЧ НАР МАШИНАА БАРИАД Л ЯВАЖ БАЙНА

0  |  0
Top