Дахин орох зөвшөөрөл авалгүйгээр БНСУ-ын хилээр гарсан тохиолдолд урт хугацааны визийг ЦУЦАЛНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас ИРГЭДЭД зориулан дараах мэдээллийг өгч байна.

БНСУ-ын Засгийн газраас ковид-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн тус улсын хилээр нэвтрэх журамд дараах өөрчлөлтийг оруулахаар болжээ. Үүнд:

1. Дипломат /А-1/, Албан /А-2/, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу /А-3/ болон Солонгос гаралтай /F-4/-аас бусад урт хугацаанд оршин суух визтэй гадаад иргэд БНСУ-ын хилээр гарахаас өмнө харъяа Гадаадын иргэн харьяатын газар /Immigration office/-аас дахин орох зөвшөөрөл /re-entry/ авах шаардлагатай. Дахин орох зөвшөөрөл авалгүйгээр БНСУ-ын хилээр гарсан тохиолдолд суугаа орны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37-р зүйлд заасны дагуу урт хугацааны визийг цуцална.

2. Дахин орох зөвшөөрөл авч БНСУ-ын хилээр гарсан иргэд хилээр буцаж нэвтрэх үед сүүлийн 48 цагийн дотор авсан халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэрэг өвчний шинж тэмдэггүйг гэрчилсэн эмчийн магадлагааг шаардана. Эмчийн магадлагаа нь англи эсхүл солонгос хэл дээр боловсруулагдсан байх ба эрх бүхий эмнэлгийн байгууллагын эмч үзлэг хийж, гарын үсгээ зурж тамга дарсан, огноо тодорхой бичигдсэн байна. Эмчийн магадалгаа аваагүй иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болно.

3. БНСУ-ын хилийн чанад дах ДТГ-ууд тодорхойлолт авсан гадаад иргэдээс эмчийн магадлагаа шаардахгүй боловч эрүүл мэндийн асуулгын хуудсыг бөглүүлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(122.201.24.50) 2020 оны 05 сарын 24

Mongol uls ch gesen sorson bazaagaa Sain hiih heregtei shdee

0  |  0
Top