Сонгинохайрхан дүүрэгт гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар  хороо Оньдилт ХХК-ийн хашаанд гарсан түймрийг 16:55 цагт бүрэн унтраалаа.

Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 4 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 5 ангийн 50 гаруй алба хаагч ажилласан юм.

Гал түймрийн шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг, шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top