Азийн хөгжлийн банк хоёр сая ам.долларын БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ олгоно

2020 оны 05 сарын 22

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн Чингэлтэйн чиглэлийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал болон чанарыг сайжруулах зорилгоор хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк /АХБ/  гарын үсэг зуржээ.

АХБ-г төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран “Энэхүү төсөл нь нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдал, чанар хүртээмжийг сайжруулж, авто замын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн уг төсөл нь Улаанбаатар хотын бусад байршилд хэрэгжүүлэх боломжтой жишиг төсөл болох онцлогтой. Төслийн үйл ажиллагаа нь бага орлоготой өрхүүд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад эмзэг бүлгийн иргэдэд үр өгөөжөө өгч, нийгмийн оролцоог нь хангана” гэжээ.

Төслийн хүрээнд Чингэлтэйн чиглэлийн нийтийн тээврийн байгууламж, үйлчилгээний хүртээмж, засвар үйлчилгээг сайжруулах, зам дагуух явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах байгууламжуудыг сайжруулах, олон нийтийн дадал, зан төлөвийн өөрчлөлтийг бий болгох, оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тавьсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top