БНХАУ-ын АИХ цар тахалд амиа алдагсдыг дурссанаар эхэллээ

2020 оны 05 сарын 22

БНХАУ-ын ХIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулган өнөөдөр өглөө 09.00 цагт Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд албан ёсоор нээлтээ хийлээ.

Хуралд оролцогч нийт 3000 гишүүн бүгд амны хаалттай байсан бөгөөд цар тахлын эсрэг тэмцэлд амь үрэгдсэн баатрууд болон ахан дүүст гүн эмгэнэл илэрхийлэн хүндэтгэл үзүүлэв.

Ардын төлөөлөгчдийн их хурал бол Хятад улсын дээд эрхт байгууллага юм.

Чуулган энэ сарын 28-ны үдээс хойш хаалтаа хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top