Бүх эцэг, эх хариуцлагатай байснаар ХҮҮХЭД ХАМГААЛАЛ шинэ шатанд гарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

MNC телевизийн “Монгол Монголоо хайрлая”  хэлэлцүүлэг  “Хүүхдэд ээлтэй хот” сэдвийн хүрээнд өрнөлөө. 

Нэвтрүүлэгт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын  дарга Н.Мандуул, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулах газрын дарга С.Төмөрдулам, Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын дарга С.Батбаатар нар оролцлоо.

Хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой асуудлын хууль эрх зүйн орчин Монгол Улсад бүрэн бүрдсэн гэж ойлгож болно гэж Н.Мандуул онцолж байв. 

Тэрбээр “Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг таван орчинд хамгаална гээд заасан. Гэр бүлийн орчин, боловсролын орчин, хэвлэл мэдээллийн орчинд яаж хамгаалах юм. Олон нийтийн газарт яаж хамгаалах юм. Эрүүл мэндийн орчин буюу эрүүл мэндийн байгууллагад хүүхдийг яаж хамгаалах юм гэдгийг хуульчлаад заагаад өгсөн. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн хөгжих эрх, хамгаалуулах эрх, оролцох эрхийг зохицуулаад заагаад өгчихсөн. Энэ хоёр хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд бодлого төлөвлөлтийг хийж ажилладаг.  Нийслэлээс хийгдэх ажлууд хийгдээд явж байна. Хамгийн чухал зүйл бол хүүхдэд ээлтэй байх гэдэг энэ зүйлийн амин сүнс аав ээж байдаг юмаа. Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал гэдэг зүйлийг тэр гэр бүлд байгаа аав ээж бүрдүүлдэг. Үүнд бүх эцэг эх хариуцлагатай байснаар хүүхэд хамгаалал гэдэг зүйл шинэ шатанд гарна. Гаднын улс орнуудад хүүхдэд ээлтэй хот гэдэг тогтсон ойлголт байдаг. НҮБ-аас хүүхдэд ээлтэй хотын индексийг тооцож эхлэх ажлыг хийж байгаа юм байна лээ. Бид үүнтэй хөл нийлүүлэх байдлаар өнгөрсөн жилээс эхлээд Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын судалгааг хийж дуусаж байна. Энэ судалгааг хийж дууссаны үндсэн дээр тоон утгад шилжүүлээд, индекс тооцох ажлыг энэ эхний хагас жилдээ багтааж дуусгахаар ажиллаж байгаа” гэж хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.
 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top