Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр болно

Т.Номин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020.05.12-ны өдөр болсон Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт хийхээр товлосон.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.140) 2020 оны 05 сарын 24

Допинг монгол бөх хоёр бол дотны анд нөхөд мөн.

0  |  0
Зочин(103.212.116.140) 2020 оны 05 сарын 24

Хуулиар допинг хэрэглэхийг зөвшөөрдөг болбол яасан юм. Ганц хоёр допингчиноо шийдэж чадахгүй ингэж алцаганаж байж өөр олон олон допингчин гарвал яаж ч чадахгүй юм байна ш дээ. БатЭрдэний үе шиг Оюунболд өндөр тунтай допинг хэрэглэж дарин дахин түрүүлээд л ард түмэн алга ташиж хөөргөөд л байж байя.

0  |  0
amar(182.160.32.195) 2020 оны 05 сарын 22

Үнэн мөн нь тогтоогдох байх өө.

0  |  0
Top