“Би Нар” кино олон улсын шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би Нар” кино Румынд энэ сарын 12-16-нд болсон олон улсын хүүхдийн киноны “Wonderfest” наадмын тэргүүн байрын шагнал хүртжээ.
 


"Sun3" Pictures болон "Logic film"-ийн бүтээл энэхүү киноны гол дүрд Ө.Итгэл, Л.Шинэзул, Ж.Ирмүүн нар тогложээ.

Румыны алдартай кино найруулагч, шүүмжлэгчдээс бүрдсэн шүүгчид киног онлайнаар үзсэн байна.

Кинонд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг харуулсан юм.
 


“Би Нар” кино 2019 онд Германы Дрезден хотод болсон олон улсын кино наадамд мөн түрүүлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top