Гар утасны “апп” ашиглан хар тамхи наймаалсан этгээдэд цаазын ял оноожээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

 

Сингапур улсын Дээд шүүх нийгмийн сүлжээний аппликейшн ашиглан хар тамхи наймаалсан этгээдэд цаазын ял оноолоо.

Малайзын нутаг дэвсгэрээс “Zoom” аппликейшн ашиглан 37 настай Пунитан Генасан гэгч этгээд 28.5 грамм геройн борлуулсан нь тогтоогдож ийнхүү цаазын ял оноосон байна.

Тэрбээр 2011 онд энэ гэмт хэргийг үйлджээ.

Ингэснээр Сингапурын талаас өөр улсын нутагт амьдардаг иргэнд цаазын ял оноосон анхны тохиолдол болсон юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top