ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Өнөөдөр 2020.05.22. Энэ оны 142 дэх өдөр бөгөөд он дуусахад 223 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань наран 05 цаг 05 минутад мандлаа. 20 цаг 32 минутад жаргана. Улаанбаатар хотод шиврээ бороотой, өдөртөө 13 хэм, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын биологийн төрөл зүйлсийн өдөр бол еврей ард түмэн Иерусалимийн өдөр, Йеменд Нэгдсэн улсын баяр, Киргизэд Зэвсэгт хүчний өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Сербийн теннисчин Новак Жокович, Английн загвар өмсөгч Наоми Кэмбелл, Нобелийн энх тайвны шагналт Умард Ирландын тэмцэгч Бетти Уиллиамс, Нобелийн шагналт Америкийн физикч Шүжи Накамүра, Японы найруулагч Хидэаки Анно, Украины улс төрч  Арсений Яценюк нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдал:

853 онд Норвегийн хааны хүү Олаф Белый викинг, даничуудыг эзэлж, Дублиныг нийслэл хотоор зарлалаа.

1846 онд Нью-Йорк хотод мэдээллийн “Associated Press” агентлаг байгуулагджээ.

1906 оны энэ өдөр ах дүү Райт нисдэг аппаратынхаа зохиогчийн эрхийг авчээ.

1926 онд Хятадын коммунистууд Гоминдан намын даргаар Чан Кай Шиг сонгов.

1966 оны энэ өдөр 16 настай Брюс Спрингстин “The Castiles” хамтлагтайгаа анхныхаа дуу болох “That’s What You Get”-г бичүүлжээ.

2003 онд Пол Маккартни Санкт-Петербургийн консерваторийн Хүндэт  профессор болсон байна.

2010 онд Энэтхэгийн Мангалурт Boeing 737 онгоц сүйрч, 158 хүн амиа алджээ.

2014 оны энэ өдөр БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсын нийслэл Өрөмчид бөмбөг дэлбэрч, 43 хүн амиа алдан, 91 хүн шархаджээ.

2015 онд Ирланд улсын парламент ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхийг дэмжив.

Дорнын зурхай

Энэ өдөр үсээ засуулахад тохиромжгүй, эрлэг лугаа учирна.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, муу сэтгэлтэнтэй нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй. Мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар одогсод баруун зүгт мөрөө гаргаарай. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top