Цэнгэлдэхдээ секс хүүхэлдэй байрлуулсан Сөүл клубийг торголоо

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

 

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн дээд лигийн Сөүл клуб цэнгэлдэхдээ секс хүүхэлдэй байрлуулсан тул 100 сая воноор торгохоор болжээ.

Коронавирусний цар тахлын улмаас үзэгчгүй цэнгэлдэхэд тоглолтууд зохион байгуулж байгаатай холбоотойгоор цэнгэлдэхийн ажилчид секс хүүхэлдэйд хувцас өмсүүлэн үзэгчийн суудал дээр байрлуулжээ.

Тухайн тоглолтыг интернет болон телевизийн сувгаар шууд дамжуулж байсан бөгөөд үзэгчдийн зүгээс багагүй шүүмжилж байсан юм.

Улмаар тоглолтын нэгдүгээр үеийн сүүлээс эхлэн шууд нэвтрүүлгийн дүрмийг зөрчсөн тул шууд дамжуулалтыг зогсоожээ.

Тоглолтын дараа Сөүл клубийн удирдлагууд, тамирчид цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор уучлалт гуйсан байна.

Солонгосын хөлбөмбөгийн лигийн түүхэнд Сөүл клубээс өөр клуб100 сая воноор торгуулж байгаагүй юм. Үүнийг ам.долларт хөрвүүлбэл 81 мянган ам.доллар болох юм.

Хөлбөмбөгийн Сөүл клуб нь дээд лигт зургаан удаа түрүүлж, Азийн аваргуудын лигт хоёр удаа аман хүзүүдэж байсан хүчтэй багийн нэг ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top