КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

 

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурсан байна.

Гэсэн ч шөнийн цэнгээний газар, залуус олноор цугладаг газраас халдвар дахин тархах эрсдэлтэй байгаа аж.

Ялангуяа Итевон дүүргийн шөнийн цэнгээний газраас тархсан халдварын тохиолдол буурахгүй байгаа нь мэргэжилтнүүдийг түгшээж байна. Энэ төрлийн халдварын тохиолдол 197-д хүрчээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын таван шилдэг эмнэлгийн нэг Самсунг анагаахын төвийн дөрвөн сувилагч халдвараар оношлогдсон нь эмч, эмнэлгийн ажилтны дунд халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүллээ.

Дээрх дөрвөн сувилагчаас шалтгаалан тус эмнэлгийн 1207 ажилтанд шинжилгээ хийсэн байна.

Эх сурвалж: The Korea Times

 

Top