Английн Премьер лигийн хоёр клубээс коронавирус илэрлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Уатфорд, Бөрнли клубийн тоглогч болон арын албаны ажилтнуудаас коронавирус илэрчээ.

Тодруулбал Уатфорд клубийн нэг тоглогч, арын албаны хоёр ажилтнаас коронавирус илэрчээ. Багийн зүгээс дээрх өвчтөнүүдийн нэрийг нууцалж буй аж.

Харин Бөрнли клубийн туслах менежер Йан Воан коронавирустэй гэж оношлогджээ. Түүний өвчин шинж тэмдэггүй байсан тул ийнхүү шинжилгээ авах хүртэл вирустэй гэдгээ мэдээгүй байна.

Цаашид Английн хөлбөмбөгийн холбоо бүх клубийг шинжилгээнд хамруулахаар болоод байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу шинж тэмдэг илэрсэн тоглогчид болон албаны хүмүүсийг долоо хоног ганцаарчлан тусгаарласны дараа эмнэлэгт хэвтүүлэх аж.

Энэ долоо хоногоос эхлэн багууд бэлтгэлдээ орох бөгөөд хэд, хэдэн тоглогч, албаны хүмүүсээс вирус илэрсэн тул хатуу хяналт дор бэлтгэл хийлгэхээр болжээ.

Эх сурвалж: BBC

 

Top