ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрүүд ажил төрөл, хайр дурлалд ч одтой байна

2020 оны 05 сарын 21

Өнөөдөр 2020.05.21. Энэ оны 141 дэх өдөр бөгөөд он дуусахад 224 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань наран 05 цаг 06 минутад мандлаа. 20 цаг 31 минутад жаргана. Улаанбаатар хотод үүл багасаж, өдөртөө 16 хэм, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Хонь

Өөрчлөлттэй өдөр. Өнөөдөр баяртай сайхан үйл явдал таагүй явдалтай, амжилт бүтээл урагшгүй мэдээтэй ээлжлэх болно. Бүтэлгүй үйлдлээ засах гэж хичээн оролдоод хэрэггүй. Энэ өдрийн байдал таны хүсэл зоригоос үл хамаарна.

Үхэр

Санхүүгийн байдалд өөрчлөлт орохгүй. Гэнэт мөнгө орж ирнэ, гэхдээ амархан орсон шигээ хялбархан алга болно. Бизнес эрхэлдэг эрэгтэй үхрүүдэд ээлтэй. Тэднийг өндөр албан тушаалтнууд дэмжих болно. Харин эмэгтэй үхрүүд хайр дурлалын салбарт амжилттай. Хаана ч очсон тэд анхаарлын төвд байх бөгөөд гэнэтийн сайхан бэлэг хүлээж байна. Орооцолдсон үс, утас зүүдэлбэл энэ өдөр болгоомжтой байх хэрэгтэй.

Ихэр

Эрч хүч, шинэ санаа бодол төрж, ажлаа хийхэд урам зоригтой байна. Хайр дурлалд ч одтой. Гэхдээ давамгайлан захирах гэж оролдож болохгүй. Алтан дунджийг бариад явахад хувийн амьдрал чинь аз жаргалаар дүүрнэ. Сүүлийн үед байнга толгойд эргэлдэж байгаа хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна. Сэтгэлийн их хөдөлгөөнтэй ихрүүд үдэш нь ямар ч шалтгаангүйгээр сэтгэлээр унах магадлалтай. Сарны гэрэлд унтаж, малгайгүй явж болохгүй.

Мэлхий

Бүх юм хэт бүтэлтэй, сайхан байх нь сайн зүйл биш гэдгийг ойлгоорой. Аливаа зүйлд хэмжээ гэж бий. Хүссэн болгон чинь бүтэх албагүй. Хийж чадахгүй ажлыг хүлээн аваад хэрэггүй, дараа нь асуудал учруулна. Хэт ядрахаас сэргийл. Эрүүл мэнддээ анхаараарай.

Арслан

Энэ өдөр танд бүх талаар ээлгүй тул хичээж зүтгэсэн ч амжилт олохгүй. Найз нөхөд, хамаатан садантайгаа муудалцана. Өөрийн зөвийг баталж чадвал байдал сайжирна, үгүй бол хэрүүл маргаан тасрахгүй. Байр сууриа хамгаалах хэрэгтэй. Эмэгтэй арслангууд эрүүл мэнддээ анхаар. Эрэгтэй арслангууд хүн чанартай байхгүй бол олон үнэнч найз нөхдөө алдах эрсдэлтэй.

Охин

Тодорхойлоход хэцүү өдөр. Нэг талаас баяр хөөртэй байх ч нөгөө талаас сэтгэлийн гутралтай. Алдаа оноо ээлжлэх өдөр. Найз нөхөдтэйгөө үлдэхийг хүсвэл тэднийг гомдоох зүйл бүү хий.  Гол чухал зүйлдээ анхаарч, жижиг юмыг бүү тоо. Хэт романтик учралаас зайлсхий. Учир нь дараа нь гай зовлон ирнэ.

Жинлүүр

Эхлээд сайн бодсоны эцэст хэрэгжүүлэхээр зорьсон ажил л бүтнэ. Хэн нэгэнтэй ярьж, сэтгэлээ уудлах, амралт, чөлөөт цагаа төлөвлөх хүсэл төрнө. Хүний бодолд автаж болохгүй. Та өөрөө зөв зам дээр байгаа. Үдэш нь зочид ирэх магадлалтай.

Хилэнц

Мэргэжлийн хувьд ахиж, дээшлэхэд ээлтэй сайн өдөр. Ямар ч шинэ ажлыг зоригтой хүлээн ав. Та дуусгаж чадна. Харин санхүүгийн хямралд орохоос сэргийлэн, нарийн тооцоотой байгаарай. Найз нөхөдтэйгөө уулзахад сайхан ч нэг нэгнээсээ залхтлаа удаан битгий хамт байгаарай.

Нум

Алтан Дундаж гэдэг үг өнөөдрийн таны уриа үг. Аль нэг талыг баривал амаргүй зүйлтэй учирна. Бие муудаж, гуниглан, үе үе гэнэт уурлана. Сарны гэрэлд унтаж болохгүй. Эмчлүүлэхэд таагүй өдөр. Уусан эм сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Матар

Амжилт ололт, бүтэлгүйтэл ээлжлэх өдөр. Хувийн амьдралдаа итгэлгүй болж, найз нөхдөө алдах магадлалтай. Гэхдээ хувийн амьдралдаа хэт бүү анхаар. Удахгүй бүх юм тогтворжих болно. Зөн совин, эрүүл ухаандаа итгэж байхад энэ өдрийг даван туулж чадна.

Хумх

Хумхуудын жинхэнэ яс чанарыг таних өдөр. Сайн бодож тунгаасан, төлөвлөсөн ажил л амжилт олно. Хэн нэгэнтэй уулзмаар санагдавч гэртээ байсан нь дээр. Учир нь та анд найзтайгаа уулзсан ч сэтгэл дундуур үлдэх болно.

Загас

Өнөөдөр бүх зүйлд анхаарал болгоомжтой, хэм хэмжээтэй хандаарай. Олон ажил зэрэг эхлүүлж болохгүй. Сэтгэл санаа, бие махбодоо ядрааж, цуцаах шаардлага байхгүй. Идэх хоол, эдлэх таашаалдаа ч хэм хэмжээтэй байгаарай. Ахмад насны хамаатан, хүүхдүүдэд онцгой анхаарал тавьж, тэвчээртэй байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top