Монголын хөлбөмбөг “Супер цом”-оор эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолтод өнгөрсөн жилийн "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багууд өрсөлдөнө гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
 

Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн "Хаан Хүнс" клубтэй нэгдэж, "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" улирлын эхний сорилтоо тэдэнтэй хийхээр бэлэн болоод байна.

Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх тус өрсөлдөөн ирэх зургаадугаар сарын 02-ны өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу үзэгчгүй явуулах юм.

Тоглолтыг SPS Television шууд дамжуулан үзэгч түмэнд хүргэнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top