Хүүхдийн мөнгө ДАНСАНД орж эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Өнөөдөр 1,144,630 хүүхэд, багачуудад Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэллээ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Тэрбээр “Коронавирусний  цар тахлын үед  Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн хоёр хоногт буюу  энэ сарын 18, 19-нд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог  хүнсний талоны мөнгөн дүнг хоёр  дахин,  халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 306,143 иргэндээ олголоо” гэв.

Сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 6-ны өдөр мэдээлэл хийхдээ цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс 0-18 насны хүүхэд сар бүр авдаг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг болгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АХ(103.9.90.98) 2020 оны 06 сарын 20

ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙН МӨНГӨ БАЙНА УУ

0  |  1
АХ(103.9.90.98) 2020 оны 06 сарын 21

1072 Ш ХУВЬЦААНЫ МӨНГӨ ЯАГААД ОРОХГҮЙ БАЙНА

0  |  1
Зочин(192.82.76.252) 2020 оны 06 сарын 21

Нийгмийн даатгалаас тэтгэмж авдаг хүмүүст хамаарахгүй

1  |  0
Top