Тайвань “Нэг улс, хоёр систем” зарчмыг хүлээж авахгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Тайвань энхийн замаар нэгдэх үндэс болгон Бээжингээс санал болгодог “нэг бус, хоёр систем” томьёоллыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэж Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэн хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх ёслолын арга хэмжээн дээр үг хэлэхдээ мэдэгджээ.

“Эх газрын Хятадын эрх баригчид Тайванийн эрх зүйн байдлыг бууруулж, Тайванийн хоолойн статус-квог үгүй хийхийн тулд бидэнд тулгаж буй “нэг улс, хоёр систем” зарчмыг хүлээн авахгүй. Энэ байр суурин дээрээ хатуу зогсох болно” гэж тэрбээр онцолжээ. Талуудын харилцаа түүхэн шийдвэрлэх цаг үед тулж ирээд байна. Хоёр тал урт хугацаанд зэрэгцэн оршин арга замыг хайж, зөрчил хурцдахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Цай Ин Вэн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд Бээжинтэй яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлээд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд Тайвань ихээхэн хүчин чармайлт гаргасан бөгөөд үргэлжлүүлэх болно гэжээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Тайвань болсон сонгуулиар эрх баригч Ардчилсан дэвшилт нам үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top