БНСУ | Шөнийн цэнгээний газраас ТАРХСАН халдварын тоо 193-т хүрлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итевон дүүргийн шөнийн цэнгээний газруудад халдвартай иргэн үйлчлүүлснээс хойш үүнээс шалтгаалсан халдварын тоо 193-т хүржээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр цаашид шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан байна.

Энэ сарын 09-ны өдөр 29 настай иргэн вирусний халдвартайгаа мэдэлгүй гурван ч цэнгээний газраар үйлчлүүлснээс хойш олон мянган хүн үйлчлүүлсэн болохыг тогтоожээ.

Халдвартай иргэний үйлчлүүлсэн цэнгээний газарт тухайн цагт болон дараа өдөр нь үйлчлүүлсэн иргэдийг зээлийн картын тооцоо, гар утасны мэдээлэл, байршил тогтоох төхөөрөмж ашиглан сэжигтэй иргэдийг илрүүлсэн юм.

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр дээрх иргэний үйлчлүүлсэн цэнгээний газраар үйлчлүүлсэн байж болзошгүй 65 мянган хүнийг шинжилгээнд хамруулжээ.

Эх сурвалж: The Korea Times

 

Top