Л.Болд: Өнгөрсөн дөрвөн жилд иргэдийн аюулгүй байдалд ОНЦГОЙ АНХААРЧ ажиллалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилгаар Монгол Улсын 2020 оны төсөвт Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст парк шинэчлэл буюу иж бүрэн тоноглосон гурван авто машин авч өгөх хөрөнгийг тусгасан байдаг.

Тус хэлтсийн алба хаагчид өнөөдрөөс /2020.05.20/ иж бүрэн тоноглосон гурван авто машинаа хүлээж авлаа.

Ингэснээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчдын албаны бэлэн байдал болон иргэдэд үйлчлэх үйлчилгээ тэр хэрээр сайжирч байгаа гэдгийг тэд тодотголоо.  

Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн гадна өнөөдөр /2020.05.20/ иж бүрэн тоноглосон цагдаагийн албаны гурван авто машиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Болд  нар оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга Д.Манлайбаатар нар үг хэллээ. 

Л.БОЛД: ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГЭМТ ХЭРЭГ ГАРГУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР АНХААРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ 

УИХ-ын гишүүн Л.БОЛД: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарлаа. Энэ хүрээндээ хэд, хэдэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсад анх удаа маш сайн нарийвчлалтай, хүний нүүр царай, авто машины дугаар зэргийг таньдаг иж бүрэн камерын хяналтыг Яармаг даяар нэвтрүүлсэн. Энэ бол гэмт хэргийн гаралтыг багасгасан, маш үр дүнтэй гэдгээ харуулсан. Түүнчлэн энэ жилээс Хан-Уул дүүргийн хэмжээнд хүүхэд бүрийг хараа хяналтгүй, аюул болон осолд орохоос сэргийлж хүүхэд хамгаалах системийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн хаана юу хийж явааг байнга хянаж байдаг, эвгүй байдал үүсэхэд туслах боломжтой технологийг бий болгосон. Нөгөө талараа цагдаагийн байгууллагын авто машинууд олон жил болсон, хуучирсан байсан. Цагдаа нь хэргийн газарт очиж үүргээ гүйцэтгэх гэхээр унаа нь ажилладаггүй, маш хүндрэлтэй асуудал байсан. Харин энэ жил парк шинэчлэлийн ажлыг шийдэж чадлаа. Цаашид Монгол Улс даяар иргэдийн аюулгүй байдал, хүүхдийн эрүүл мэнд, бүхэлдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах, тэр нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байна. Энэ чиглэлээр Хан-Уул дүүрэг, ялангуяа Яармаг орчимд бусдад туршлага болохуйц төслийг хэрэгжүүлж чадсандаа баяртай байна. 

Д.МАНЛАЙБААТАР: АЛБА ХААГЧИД 6-8 МАШИНААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга Д.МАНЛАЙБААТАР: УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилга, дэмжлэгээр 2020 оны Монгол Улсын төсөв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны төсөвт Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн гудамж, талбайд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд зориулсан хөдөлгөөнт эргүүлийн иж бүрэн тоноглосон гурван авто машины хөрөнгө тавигдсан байсан. Энэ хүрээнд энэхүү асуудал өнөөдөр шийдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, цагдаа нар гурван авто машиныг өнөөдрөөс үүрэг гүйцэтгэхдээ авч гарч байна. Хөнгөн, шуурхай, хамгийн гол нь бензин бага иддэг. Гэхдээ иргэдэд үйлчлэх хүртээмж, аливаа зөрчил болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох өндөр ач холбогдолтой юм. Хүний хэрэгцээ, үйлчилгээний хэрэгцээ хангалтгүй байдаг. Манай цагдаагийн хэлтэс л гэхэд хоногт 110-150 дуудлага мэдээллийг хүлээж авдаг. Гэтэл нийт техник хэрэгсэл тодорхой тоотой, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид 6-8 авто машинаар зохицуулдаг. Тухайлбал, дуудлага давхардах тохиолдол гарна. Гэмт хэрэг учралын үйлдлийн үзлэг, шалгалтыг хийж байдаг. Ингэхийн тулд байнга авто машиныг шинэчлэлт хийж байхгүй бол хуучин машинд олон асуудал гардаг. Наад зах нь машин нь асахгүй, эвдрэх зэрэг хүндрэл гардаг. Хоёрдугаарт, парк шинэчлэлийг байнга хийх нь албаны бэлэн байдал, иргэдэд үйлчлэх үйлчилгээ тэр хэрээр сайжирна л гэсэн үг юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.127) 2020 оны 05 сарын 21

Өнгөрсөн дөрвөн жилд төрийн хутгуурын үүрэг гүйцэтгэлээ.

1  |  0
зочин(103.229.122.127) 2020 оны 05 сарын 21

Өнгөрсөн дөрвөн жилд төрийн хутгуур байлаа.

0  |  0
irgen(103.57.94.17) 2020 оны 05 сарын 21

Tatvariin mugiig tur d n l ogson bnshd neeh oorsdoo tosovt suulguulsan gediin chaavaas ooroosoo ogooch chadahgushd

0  |  0
өчүүхэн танаа(203.91.115.51) 2020 оны 05 сарын 20

гуравхан машин өгчихөд өөрийгөө их юманд бодох хэрэггүй шүү

0  |  0
Gut weiter so (202.70.34.70) 2020 оны 05 сарын 20

Dahin songogdoh boltugai!

1  |  1
Top