2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулж байна

2020 оны 05 сарын 20

2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг  эрэмбэлэн, өргөмжлөх арга хэмжээ болж байна. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 19 дэх  жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулж буй юм. 

Энэ жил коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалж ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг цахимаар шууд дамжуулж байна.

2019 оны ТОП -100 аж ахуйн нэгжийн  борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсөж, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсөж, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.

2018 онд ТОП-100  аж ахуйн нэгжийн төлсөн татвар нь татварын нийт орлогын 50 хувийг эзэлж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 15 хувиар өссөн. Эдгээрт ажиллагсдын тоо  6 мянгаар нэмэгдэж 89 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8 хувьтай тэнцэж байгаа ба нийт нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 27 хувийг бүрдүүлжээ.

Аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр дүгнэн Сангийн яам, ГЕГ, Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэлийн газар, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ТОП-100 ААН-үүдийг эрэмбэлэн зарладаг уламжлалтай юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mundag(14.146.94.192) 2020 оны 05 сарын 20

mundag!!!

0  |  0
Top