Усны булганаас хүнд КОВИД-19 халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Усны булганаас хүнд коронавирусний халдвар дамжсан анхны тохиолдол Нидерландын усны булга үржүүлгийн аж ахуйд  бүртгэгджээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард Нидерландын хөдөө аж ахуйн яам Умард Брабант мужид үйл ажиллагаа явуулдаг усны булга үржүүлгийн хоёр ч аж ахуйд усны булганууд халдвар авсан тухай мэдээлж байсан. Эдгээр фермийн аж ахуйд 20 мянган усны булга үржүүлж байгаа бөгөөд тус улс дахь халдварын голомт болоод байна. Амьтдад амьсгал нь давчдах зэрэг КОВИД-19 шинж тэмдэг илрэх болсны дараа шинжилгээ авчээ. Мужийн эрх баригчид эдгээр аж ахуйд хорио цээрийн дэглэм нэвтрүүлсэн ч амьтнаас хүнд халдварлах эрсдэл үгүй гэж мэдэгдэж байжээ.

Нидерландын хөдөө аж ахуйн сайд парламентад хандан хүргүүлсэн захидалдаа коронавирус амьтнаас хүнд халдварладаггүй гэж тус яамнаас гаргасан зөвлөмж алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн ч энэ эрсдэл туйлын бага гэж онцолсон байна. Халдвар авсан фермийн аж ахуйн ажилчны биеийн байдлын талаар захидалд дурдаагүй байна.

Үүнээс өмнө халдвар авсан хүмүүстэй харьцсан хэд хэдэн муур, нохойд коронавирус илэрч байсан билээ. Лабораторийн нөхцөлд муур, усан гахай зэрэг гэрийн тэжээвэр амьтад өөр хоорондоо халдварлах боломжтой нь тогтоогдсон ч эдгээр амьтан хүнд халдвар тараасныг батлах нотолгоо одоогоор гараагүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.19.187) 2020 оны 05 сарын 22

баахан булга нядлах шалтаг болох вий дээ.яанаа хөөрхийс

0  |  0
Virus SarsCov-2 (202.70.34.70) 2020 оны 05 сарын 20

Byleen tsuustai syyn tejeelten amitan byrt COVID19 haldvarlah ersdel, ayultai baih oo.

1  |  0
erguu mongol(14.146.94.192) 2020 оны 05 сарын 20

za odoo nogoo nohoi sanaatnuud ni esvel erguu dagznuud ni bulga taarval nyadal geed ehelne de, irvaa setgetsiin emgetei mongolchuud yum hoino. boon dalim

0  |  0
Top