Маргаан үүсгэсэн NBA-гийн түүхэн дэх шилдэг 10 сагсан бөмбөгч

2020 оны 05 сарын 20

ESPN сувгийн шинжээчид сайхан Хойд Америкийн сагсан бөмбөгийн түүхэн дэх шилдэг 74 тоглогчийн нэрийг зарласан нь спортын хорхойтнуудын дунд нэлээд маргаан тариад байгаа. Жагсаалтыг Майкл Жордан тэргүүлж, Леброн Жеймс удаалсан. Харин Кобе Брайант есдүгээр байрт бичигдсэн. Ингээд шилдэг 74 тамирчны эхний 10 байрыг танилцуулж байна.

1. Майкл Жордан

2. Леброн Жэймс

3. Карим Абдул Жаббар

4 Билл Расселл

5 Межик Жонсон

6. Уилт Чэмберлин

7. Ларри Бөрд

8 Тим Данкан

9 Коби Брайнт

10. Шакил О'Нил

Телевизийн хөтлөгч Шэннон Шарп “Стефен Карри ийм дор байгаа нь хачирхалтай. Дюрантыг ирэхээс өмнө Голден Стэйт түүхийг бүтээсэн байсан”

ESPN-ий шинжээч Кендрик Перкинс “Леброн түүхэн дэх хамгийн агуу тоглогч. Би энэ бодолдоо хэзээ ч үнэнч байна”

Жамал Кроуфорд “Ямар ч сонирхолгүй чансаа байна. Би Кобэг эхний 5-д оруулаагүй ямар ч чансааг тоож үздэггүй”

Куинн Кук “Миний хувьд бүх цаг үеийн шилдэг 5 тоглогч бол Майкл Жордан, Кобе Брайант, Леброн Жеймс, Кевин Дюрант, Шакил О’Нил”

Жален Роуз “Леброноос илүү амжилтад хүрсэн дөрвөн тоглогчийг нэрлэе. Энэ бол Майкл Жордан, Билл Расселл, Карим Абдул-Жаббар. Леброн 3 удаа аварга болж байсан бол Мэжик тав түрүүлсэн. Энэ жагсаалтыг хараад Мэжик доор байгаад нь гайхсан”

Ченнинг Фрай “Би хэзээ ч Жорданы фэн байгаагүй. Чарльз Баркли, Кевин Жонсон, Дэн Марли нар илүү таалагддаг байлаа. Миний хувьд Леброн энэ чансаанд Жорданы дээр байх ёстой байлаа”

Жейсон Уильямс “Зөвхөн сагсан бөмбөг тоглох чадвараар нь жагсаавал Леброн мэдээж Бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгч”

Харин “Сакраменто Кингз” баг Шилдэг 74 тоглогчийн жагсаалтад багаас нь хэн ч сонгогдоогүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, шинжээч нарыг бяцхан хүүхдүүд гэж нэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top