Арабын нэгдсэн эмирт улсад маск зүүгээгүй бол $800 торгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Арабын нэгдсэн эмирт улсын Засгийн газар амны хаалт зүүгээгүй иргэнээ 800 ам.доллароор торгох шийдвэрийг танилцууллаа.

Түүнчлэн олныг хамарсан наргиан цэнгээн зохион байгуулбал 10 мянган дирхам буюу 2.7 мянган ам.доллар, тухайн цэнгээнд нь оролцвол 1.7 мянган ам.доллароор торгохоор болжээ.

Тус улсад одоогийн байдлаар коронавирусний 24.1 мянган тохиолдол бүртгэгдэж, 224 хүн эндээд байна.

Засгийн газраас ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор өглөөний 08:00 цагаас 18:00 цагийн хооронд ариутгалын ажил зохион байгуулах аж.

Түүнээс гадна Рамадан сарыг дуустал өглөөний 09:00 цагаас 09:00 цаг хүртэл 10 цаг нээлттэй байлгаж, дэлгүүрээр үйлчлүүлэх цагийг хоёр цаг болгон тогтоожээ. Гэвч 12-оос доош насны хүүхдүүд, 60-аас дээш насны өндөр настнуудыг дэлгүүрээр үйлчлүүлэхийг хориглосон байна.

Эх сурвалж: CNBC

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top