ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцүүд жаргаж, үхрүүд бясалгал хийх өдөр

2020 оны 05 сарын 20

Өнөөдөр 2020.05.20. Энэ оны 140 дэх өдөр бөгөөд он дуусахад 225 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань наран 05 цаг 07 минутад мандлаа. 20 цаг 30 минутад жаргана. Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орно. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Хонь

Маш таагүй өдөр. Өмнө нь тавьсан өр зээлээ төлөх, гэнэтийн худалдан авалт хийх зэргээр санхүүгийн байдал муудна. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаанд ойлгомжгүй байдал үргэлжилнэ. Та алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, эсвэл бусдын бурууг уучлаагүйн улмаас маргаан үүснэ.

Үхэр

Сэтгэн бодоход таатай өдөр. Сэтгэл санаагаа ариутгах, ганцаараа байж, гүн ухааны асуудал тунгаан, бясалгал хийх үе. Сайн мэдэхгүй ажил хийж хэрэггүй, учир нь танд дараа нь зовлон авчирна. Хүнд зөвлөгөө өгч хэрэггүй. Бусдын санал бодлыг ч сонсох шаардлагагүй, учир нь тэдний бодол алдаатай. Эрүүл мэндэд халтай тул эрсдэлээс зайлсхийж, биеийн хүчний ажлаас хол бай.

Ихэр

Сэтгэл санаа хямарч, итгэл найдвар хөсөрдөх муу өдөр гэдгийг анхаараарай. Шинэ танилтай болох, хуучин андуудтайгаа уулзах нь үл ойлголцолд хүргэж, ядраана. Түншүүддээ хэт найдаж, ойр дотнынхноосоо тусламж хүлээх хэрэггүй. Бодол санаа чинь үймрэхийн нэмэр. Муу мэдээ сонсох, гэнэт хол газар явах магадлалтай. Хайр дурлалын асуудлаа энэ өдөр битгий шийдээрэй гэж од эрхэс сэрэмжлүүлж байна.

Мэлхий

Анд найзуудтайгаа уулзаж, наргиж цэнгэхэд таагүй. Тиймээс өдрийг гадаа байгальд зөвхөн гэрбүлийн хүрээнд өнгөрүүлээрэй. Хайртай хүний чинь халуун сэтгэл танд илч өгч, аз жаргал авчирна.

Арслан

Өр зээл нэхэгдэж, том худалдан авалт хийснээр санхүүгийн байдал муудаж магадгүй. Од эрхсийн байрлал солигдсоноор та түгшиж, өөртөө болон эргэн тойрны хүмүүстээ сэтгэл хангалуун бус байх болно. Ямар нэг зүйлийн цаад учрыг олох гэж оролдох нь сэтгэлээр унагаана. Учир нь таныг гаднаа хүндэлж байгаа мэт боловч хууран мэхлэх гэж байсан нь илчлэгдэх юм. Өөрийн болон бусдын алдааг уучилж чадахгүй бол хэрүүл маргаан үүснэ.

Охин

Өнөөдөр таны замд бага зэрэг хүндрэл үүснэ гэж од гараг өгүүлж байна. Ялангуяа шинээр эхлэх ажил чинь эрсдэлтэй бол болгоомжтой байгаарай. Ажил хэргийн түншүүд чинь таны толгойг эргүүлэх гэж оролдоно. Ядаргаанаас болж, эрүүл мэнд муудна. Ийм хүнд үед туслахаар ирсэн хүн бол жинхэнэ найз, түнш байх юм.

Жинлүүр

Өнөөдөр хувийн амьдралд таагүй явдал учрах тул эрүүл мэнддээ анхаар. Мөн нэр хүндээ дээшлүүлэх алхам хийгээрэй. Үдээс өмнө хэт итгэмтгийгээсээ санхүүгийн алдагдал, хохирол хүлээх магадлалтай. Харин үдээс хойш уран бүтээл туурвих цаг зав гарах болно. Дотно танил биш хүмүүсээс бага зэрэг материаллаг тусламж орж ирэх боломжтой.

Хилэнц

Дуртай зүйлээ хийхэд таатай өдөр. Ялангуяа уран бүтээлч хүмүүс авьяас чадвараа нээж, дотроо нууцаар мөрөөдөж байсан алдар хүндэд хүрж чадна. Жинхэнэ аз жаргал гэж энэ. Гэхдээ гэрбүлийн асуудал тулгарч, яаралтай шийдэх хэрэгтэй болно.

Нум

Төлөвлөгдөөгүй томилолт зэрэг алс холын аялалд гарах өдөр. Муу мэдээ ирэх магадлал өндөр. Хайр дурлалын талаар энэ өдөр бүү бод.

Матар

Оддын байрлал муу хэвээр байна. Өвчин тусах, гэмтэх эрсдэл өндөр тул маш болгоомжтой байгаарай. Санхүүгийн алдагдал хүлээнэ. Хэчнээн хүнд өдөр байсан ч гэрбүлдээ анхаарал тавь.

Хумх

Сэтгэлийн ариусгал хийж, бусдын гэм бурууг уучлах өдөр. Муу зуршлаасаа ангижирч, нэр хүнд хөөцөлдөх, олон нийтийн өмнө гарахаас зайлсхий. Ямар нэг зүйл учрах тул эргэн тойрноо сайн ажиглаарай. Гэр бүлийнхээ төлөө зүтгэх өдөр. Түүдэг гал, лааны гэрэлд суувал ашигтай.

Загас

Ирэх долоо хоногоос том ажил эхлэх тул өнөөдрөөс бэлтгэлээ эхлээрэй. Алдаа оноо, амжилтаа дүгнэн цэгнэхэд таатай өдөр. Ажил хэргээ цэгцэлж, эмх журамтай байгаарай. Гаднын зочин, ойрын хамаатан ирэх магадлалтай тул хаалгаа онгорхой орхиорой. Тэд танд төвөг учруулахгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top