Нөөцийн махыг гулуузаар худалдаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Нөөцийн махны худалдаагаар тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 5253.8 тонн мах нийлүүлээд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцөлсөн 12.5 мянган тонн  махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг гуравдугаар  дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэн, нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан худалдаалж буй юм.

Хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр тус тус худалдаалагдаж байна. Мөн нийслэлийн зургаан  дүүргийн 24 байршилд махны өргөтгөсөн худалдааг /гулуузаар/ зохион байгуулж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top