ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 05 сарын 19

Өнөөдөр 2020.05.19. Энэ оны 139 дэх өдөр бөгөөд он дуустал 227 өдөр үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 09 минутад мандлаа. 20 цаг 29 минутад жаргана. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 4 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Грекийн ард түмнийг 1914-1923 онд хоморголон устгасныг дурсах олон улсын өдөр бол Вьетнамд Хо Ши Миний төрсөн өдөр, Данид Бүх нийтийн мөргөлийн өдөр, Туркменистанд Магтымгулын яруу найргийн баяр, Финландад дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр, Украинд улс төрийн хэлмэгдэгсдийг дурсах өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр Италийн нэрт хөлбөмбөгч Андреа Пирло, Их Британийн модель, жүжигчин Лили Коул, АНУ-ын сагсан бөмбөгч Кевин Гарнетт, Данийн кино найруулагч Томас Винтерберг нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдал:

715 оны энэ өдөр Ромын папаар II Григорий сонгогдов.

1643 онд Францын арми Рокройн тулаанд Испанийн армиас ялагдал хүлээв. Энэ нь испаничуудын хувьд газар нутгаа хамгаалан үлдсэн түүхэн ялалт байсан юм.

1802 онд Францын хаан Наполеон Бонапарт Хүндэтгэлийн шагналыг бий болгов.

1911 оны энэ өдөр Дэлхийн хамгийн анхны үндэсний дархан цаазат цэцэрлэг Канад улсад нээгджээ.

1942 онд Дэлхийн хоёрдугаар дайнд Сувдан эргийн бөмбөгдөлтийн дараа АНУ, Японы тэнгисийн цэргийн хооронд тулаан эхлэв.

1971 онд ЗХУ-ын хөөргөсөн "Марс 2" хөлөг Ангараг гараг дээр газардав.

2018 онд Их Британийн ханхүү, Сасексын гүн Харри болон Меган Маркл нарын хурим Жорж гэгээнтний сүмд болов.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн. Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top