Оюутолгойн хөрөнгө оруулагчид ДАЛД УУРХАЙН нэмэлт санхүүжилтийг хэлэлцжээ

2020 оны 05 сарын 18

“Туркойз Хилл" компани энэ оны эхний улирлын санхүүгийн мэдээллээ танилцуулахдаа Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад  1.3-1.8 тэрбум ам.доллар буюу дунджаар 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт нэмж шаардагдахаар байгааг тодотгосон байна. Мөн далд уурхайн үйл ажиллагаа эхлэхэд  21-30 сар шаардлагатай гэсэн байна. 

Түүнчлэн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчийн хувиар далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт татах асуудлаар “Рио Тинто”-той хэлэлцсэнээ  “Туркойз Хилл"-ийн гүйцэтгэх захирал Ульф Куелман мэдэгдлээ.

Мөн тэрбээр 2020 оны эхний улиралд Оюутолгой төслийн ил уурхайн үйл ажиллагаа сайн байлаа. “Ковид 19” цар тахал бэрхшээл  учруулсан ч ил уурхайн үйл ажиллагаа тасалдаагүй бөгөөд далд уурхайн  дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа ч үргэлжилсээр байна гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haramsalgui(202.131.243.190) 15 цагийн өмнө

helgui met hun suuj bgaad bayarla

0  |  0
эгэл(192.82.76.62) 2020 оны 05 сарын 18

khaa\n

0  |  0
харамсалтай(66.181.177.150) 2020 оны 05 сарын 18

МОНГОЛыг төлөөлж суугаа багабанди мэтийн хэлгүй хүмүүсийг солиоч. НЭГ өдөр л ОЮУ толгой ашигтмалаа ухаад дууслаа, монгол баяртай гэх байх даа.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 05 сарын 18

Mongoliin medeld hyanaltgvi ajilga yavyylaad baiga .Bas tegeed doromjilood baigaa yyrhaig zogsoo .Bidend dandaa aldagdal heden saya dollor l medeeledeg ytagvi yyrhaig zogsoo .Odoo ih hyrald .Erdenchvvllee .Ganbaatariigaa songood Ouytolgogoo avya olon ylsiin shvvhed handaya .Hatsagiin.Bagabanidiig shvvhed ugei .Dandaa Mongoliin esreg ajilad hariihantai niilj bna

0  |  0
Top