Осака хотод гуравдугаар сараас хойш анх удаагаа нэмж халдвар илэрсэнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

 

Японы Осака хотын захиргааны мэдээллээр тус хотод гуравдугаар сараас хойш анх удаагаа коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.

Зөвхөн Осака хотод коронавирусээр оношлогдсон 1770 хүн байгаа юм.

Харин нийслэл Токио хотод онц байдал зарласан дөрөвдүгээр сарын 07-ноос хойш анх удаагаа халдварын тохиолдол буурлаа.

Япон улс даяар өнгөрсөн  ням гарагт 28 шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн энджээ.

Эх сурвалж: CNN

 

Top