УИХ-ын 53 гишүүн НЭР ДЭВШИХ эрхээ авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

УИХ-ын сонгууль ирэх сарын 24-нд болно. Одоогоор улс төрийн 15 нам, 4 эвсэл, 200 гаруй бие даагч сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Хуульд зааснаар тавдугаар сарын 16-ны дотор улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Энэ хүрээнд улс төрийн намууд өнгөрсөн бямба гаригт нэр дэвшигчдээ тодрууллаа.

Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг МАН, АН, МАХН, ШИНЭН үзнэ үү.

Нэр дэвших эрхээ авсан эрхмүүдээс хэдэн УИХ-ын гишүүн байгааг танилцуулж байна.  

Эрх барьж буй МАН өнгөрсөн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Гэвч УИХ-ын гишүүн Д.Гантулга, Н.Номтойбаяр, Б.Батзориг нар хууль шүүхийн асуудлаас үүдэж, бүрэн эрхээсээ түдгэлзсэн юм. Ингээд тус нам УИХ-д 62 суудалтай болсон. Харин энэ сонгуульд 43 гишүүн нэр дэвших эрхээ авлаа.

  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг- Архангай аймаг
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан- Баян-Өлгий аймаг
  • УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар- Баянхонгор аймаг
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ- Булган аймаг
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан- Говь-Алтай аймаг
  • УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Мөнхцэцэг - Говьсүмбэр, Дундговь аймаг
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун- Дорнод аймаг
  • УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан- Дорноговь аймаг
  • УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг-  Өвөрхангай аймаг
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат- Сэлэнгэ аймаг
  • УИХ-ын гишүүн Н.Энхболд- Төв аймаг
  • УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат- Увс аймаг
  • УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, О.Батнасан, Ц.Цогзолмаа- Ховд аймаг
  • УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар- Хөвсгөл аймаг
  • УИХ-ын гишүүн  У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ- Хэнтий аймаг
  • УИХ-ын гишүүн   Б.Жавхлан, Б.Баттөмөр- Дархан аймаг
  • УИХ-ын гишүүн   Ц.Нямдорж- Орхон аймаг
  • УИХ-ын гишүүн   Б.Саранчимэг- Баянзүрх дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил- Сүхбаатар дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Т.Аюурсайхан, М.Оюунчимэг- Чингэлтэй дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан- Баянгол дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал – Сонгинохайрхан дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Д.Сарангэрэл- Хан-Уул дүүрэг

 

Энэ парламентад АН-аас есөн гишүүн сонгогдсон ч Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа гарч, ШИНЭ нам байгуулсан. Ингээд парламентад бүлэггүй болсон тус намынхан чуулганы төгсгөлд сюрприз задалсан юм. Тус намд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар элсэв.

Ингэснээр тус намаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Д.Пүрэвдорж, З.Нарантуяа, Д.Наранхүү, Д.Мурат, О.Баасанхүү, С.Жавхлан нарын найман гишүүн нэр дэвших нь. Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав улс төрөөс зодог тайлж байгаа бололтой. Тэрбээр энэ сонгуулиас нэрээ татсан байна.

 

  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэ- Баянголд дүүрэгт
  • УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат- Сэлэнгэ аймагт
  • УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж- Ховд аймагт
  • УИХ-ын гишүүн З.Нарантуяа- Завхан аймагт
  • УИХ-ын гишүүн Д.Наранхүү- Дундговь, Говьсүмбэр
  • УИХ-ын гишүүн Д.Мурат- Баян-Өлгий аймагт
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү- Орхон аймагт
  • УИХ-ын гишүүн С.Жавхлан- Увс аймагт нэр дэвших эрхээ авав.

Харин ШИНЭ намынхан Үнэн ба зөв нам, Бүгд найрамдах нам, Монголын үндэсний ардчилсан намтай нэгдэж ШИНЭ эвсэл байгуулаад байгаа. Тус эсвлээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нэр дэвшинэ.

 

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан- Баянзүрх дүүрэгт
  • УИХ-ын гишүүн Л.Болд- Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2020 оны 05 сарын 19

nyamdorj garax xeregtei exluulssn yumyg duusgax xerrgtei

1  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 05 сарын 19

nyamdorj garax xeregtei exluulssn yumyg duusgax xerrgtei

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 05 сарын 19

nyamdorj garax xeregtei exluulssn yumyg duusgax xerrgtei

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 05 сарын 19

nyamdorj garax xeregtei exluulssn yumyg duusgax xerrgtei

0  |  0
Нямдорж(66.244.109.90) 2020 оны 05 сарын 19

Ө.Энхтүвшин шадар сайд Онцгой комиссыг сайн удирдаж завгүй хойгуур нь дэвшүүлэлгүй орхичихоо юу?

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 18

ezsiin ezest ard tymen heniig songohoo medne, huuchin hymyysees hen ni garah ni hamaagui, ene udaa ard tymen zov songolt hiih baih, tertee tergui namuud bygd huivaldaj , tohirolzoj l hymyysee gargaj baina shdee...

0  |  0
zochin(202.179.21.206) 2020 оны 05 сарын 18

JDU chideesee salaagui bna sh de BOLORCHULUUN ahij buu songo

1  |  0
иргэн(203.98.77.101) 2020 оны 05 сарын 19

лүндээжанцан, нямдорж нар тэтгэвэр тогтоолглмоор бишүү

0  |  1
Иргэн(59.153.112.236) 2020 оны 05 сарын 18

Эндээс харвал сонгууль явуулж зардал гаргаж , цаг үрэхийн хэрэггүй юм шиг ээ. Зүгээр анги улируулчихвал болно.

0  |  0
irgen(202.21.117.178) 2020 оны 05 сарын 18

Huraldaa suudaggui huniid nam ni dahin songoh ni icngevter yumaa Zaluucnuudaa devshuuleecn

0  |  0
МАН(203.98.77.179) 2020 оны 05 сарын 18

ENE 53-S 40 DAHIN SONGODOHOD MU-D YU CH UURCHLUGDUHGUI EEEE GEJ BGAM DA.............\n

0  |  0
Top