Салхитын мөнгөний ордын хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Салхитын мөнгөний ордын хэргээр Ш.Мөнгөншагай болон нэр бүхий шүүгч нарыг авлигын хэргээр шүүж байгаа билээ. 

Хурал өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт эхэлж, баасан гарагт завсарласан юм. Улмаар өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 09.30 цагт эхэллээ. 

Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top